Украйны засгийн газрын мэдэгдсэнээр байгалийн хийн үнэ 50 хувиар нэмэгдэх болжээ. Олон улсын валютын сантай хийсэн хэлцлийн дүнд тус улс энэ болзлыг хүлээн зөвшөөрсөн байна.
Украйны “Нафтогаз” төрийн өмчит эрчим хүчний компанийн албан ёсны мэдээгээр шинэ үнэ тарифыг ирэх тавдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болсон аж.
Тус улс нь байгалийн хийн хэрэглээнийхээ талаас илүү хувийг ОХУ-ын “Газпром” компаниас импортлож авдаг бөгөөд түүнийгээ зах зээлийн ханшаас доогуур үнээр хэрэглэгчдэд нийлүүлж алдагдал хүлээх болжээ.
Түүнчлэн “Нафтогаз”-ын бодлого, төлөвлөлтийн захирал Юри Колбушкины ярьж буйгаар байгалийн хийгээр дулаанаа хангадаг компаниудын төлбөр долдугаар сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх аж.
Сэтгэгдэл (1)