Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны ээлжит арилжааг хийлээ. Нийт 431.7 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн Жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна. Ингэснээр 2014 оны 03-р сарын 26-ны байдлаар 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 908.1 тэрбум төгрөг болно.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.