Өнөөдрийн арилжаагаар “Нако түлш” компанийн үнэт цаасны ханш хамгийн их бууралттай гарчээ. Тус компанийн үнэт цаасны өмнөх өдрийн хаалтын ханш 257 төгрөг 25 байсан ч өнөөдрийн арилжаагаар 230 төгрөгөөр арилжигдсан байна. Өрөөр хэлбэл энэ 27 төгрөгийн бууралт нь тус хувьцааг 10.59 хувиар буурсан болохыг илтгэж байгаа юм.
Тус үнэт цаас А самбарт арилжигдсан бөгөөд брокер диллерийн компаниудад энэхүү хувьцааг тус бүрийг нь 205 төгрөгөөр 330 ширхэгийг авах захиалга, 270 төгрөгөөр 3788 ширхэгийг зарах захиалга бүртгэгдсэн байна. Өнөөдөр “Нако түлш”-ийн хувьцаа 100 ширхэг арилжигдсан байна.
Хамгийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад өнөөдөр мөн “Э-транс ложистик” 8.22 хувь, “Монголын цахилгаан холбоо” 4.38 хувь, “Адуун чулуун” 4.2 хувь, “Говь” 3.58 хувиар буурч тус, тус бичигджээ.