“Арилжаа импекс”, “Хөвсгөл геологи” компанийн хувьцаа өнөөдөр хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтыг манлайлав. Энэ хоёр компанийн үнэт цаасны ханш өнөөдөр 15 хувиар тус бүр өсчээ.
“Арилжаа импекс”-ийн хувьцааны ханш нэг бүр нь 553 төгрөг байснаас өнөөдрийн арилжаагаар 83 төгрөгөөр буюу 635.95 төгрөг болж өсөв. Энэ үнэт цаас Б самбарт арилжигдсан бөгөөд брокер диллерийн компаниудад нэг бүрийг нь 635 төгрөг 95 мөнгөөр 44 ширхэгийг худалдан авах захиалга ирсэн байна. Зарах захиалга бүртгэгдээгүй ажээ. Энэ өдөр “Арилжаа импекс”-ийн үнэт цаас 73 ширхэг арилжигджээ.
“Хөвсгөл геологи” компанийн хувьцааны ханш нэг бүр нь 149 төгрөг 50 мөнгө байсан бөгөөд өдрийн арилжаагаар 22 төгрөгөөр өсч 171 төгрөг 92 мөнгө болжээ. Тус үнэт цаас мөн Б самбарт арилжигдсан юм. Брокер диллерийн компаниудад нэг бүрийг нь 171 төгрөг 92 мөнгөөр 9600 ширхэгийг худалдан авах захиалга бүртгэгдсэн ба зарах захиалга бүртгэгдээгүй байна. Энэхүү үнэт цаас 1400 ширхэг арилжигджээ.
Мөн хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад “Түшиг уул” 10.34 хувь, “Газар сүлжмэл” 9.76 хувь, “Махимпек” 6.86 хувийн бууралттайгаар бичигдсэн байна.