Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 24 компани өөрийн үнэт цаасыг арилжиж нийт 98,071 ширхэг үнэт цаас арилжигдсан байна. 78 хэлцэл хийгдсэн бөгөөд нийт гүйлгээний үнийн дүн 169,574,096.15 төгрөг хүрчээ. Энэ өдөр А самбарт 13 компанийн нийт 17,879 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,155,266 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 11 компанийн нийт 4,855 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 11,230,951.15 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ажээ.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд 0.16 хувиар буурсан байна. Тус индексийн өчигдрийн хаалтын дүн 16446 төгрөг 70 мөнгө байсан юм. Харин өнөөдрийн арилжаагаар 16420 төгрөг болж буурсан байна. Ингэснээр индекс энэ долоо хоногт гурав дахь өдөртөө дараалан буураад байна.