Монголын хөдөө аж ахуйн бирж өнөөдөр гурван төрлийн малын гаралтай түүхий эд арилжжээ. Нийт арилжааны үнийн дүн 2,980,100,000 төгрөг болсон байна.
Энэ өдрийн гол арилжаа ямааны ангилаагүй, түүхий ноолуур байлаа. 3420 богц ямааны ноолуурыг тус бүрийг нь 818,830 төгрөгөөр арилжиж 2,800,400,000 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Нэг богцод 10 кг ноолуур багтна.
Харин хоёр дахь арилжаа хонины доод ангийн угаасан ноос байв. Нийт 520 богцыг тус бүрийг нь 120,000 төгрөгөөр арилжаалав. Ингэснээр арилжааны нийт үнийн дүн 62,400,000 төгрөг болжээ. Хонины ноос нэг богц нь 100 кг байна.
Сүүлийн арилжаа ямааны цайвар өнгийн завод ноос. Тус бүрийг нь 170,000 төгрөгөөр 690 богцыг арилжаалсан ажээ. Арилжааны үнийн дүн 117,300,000 төгрөг хүрсэн байна. Завод ноос нэг богц нь 10 кг байдаг.