Тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Монголын эдийн засгийн чуулган-2014” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. “Монголдоо бүтээцгээе” ерөнхий сэдвийн дор болсон тус чуулганы зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж, энэ удаагийн чуулганы онцлог болон хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар танилцууллаа.
Нийт салбар хуралдаанд 900 орчим төлөөлөгч оролцжээ. Зохион байгуулалтын хувьд шинэлэг болсон гэж “Монголын эдийн засгийн форум”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир хэллээ.
Энэ жил салбар хуралдааны сэдэв өмнөх жилүүдтэй харьцуулвал хоёр дахин их болсон. Нийт 34 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд нэг хэлэлцүүлэгт 100-200 хүн оролцож, ихэнх нь санал бодлоо хэлж чадалгүй өндөрлөдөг байсан бол энэ жил сэдвүүдээ нарийвчлаад нэг сэдвээр 30- 40 хүн оролцоход хүмүүсийн оролцоо нэмэгдэж, хэлэлцүүлгийн чанар сайжирч байна. Дэлхийн эдийн засгийн форумын төслийн багийг урьж оролцуулсан нь онцлогтой гэж тэрээр хэллээ.

Сэтгэгдэл (1)