Хөрөнгийн зах дээр өнөөдөр идэвхтэй арилжигдсан үнэт цаасны талаар мэдээлбэл “Хай Би Ойл” компанийн үнэт цаас хамгийн олон тоогоор арилжигджээ. Тус компанийн хувьцаа өнөөдөр 22644 ширхэг арилжигдаж 7,925,400 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгджээ. Үнийн дүнгээр авч үзвэл энэ нь хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт юм. “Хай Би Ойл” компанийн үнэт цаас А самбарт арилжигдсан билээ.
Харийн гүйлгээний үнийн дүнгээр “Гутал” компанийн үнэт цаас хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн арилжаа боллоо. Тус үнэт цаас өнөөдөр 765 ширхэг арилжигдаж 8,468,550 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ үнэт цаасны ханш 350 төгрөг байгаа нь өмнөх өдрийнхөөс 10 төгрөгөөр өссөн дүн юм. Мөн л А самбарт арилжигдсан билээ.
Ц.Элбэгсайхан