Өнөөдрийн арилжаагаар “УБ-БҮК” компанийн хувьцаа хамгийн их уналттай байжээ. Үнэт цаас өнөөдөр 3900 төгрөгөөр буюу 9.51 хувиар буурсан байна. Ингэснээр тус үнэт цаас нэг бүр нь 37100 төгрөгөөр арилжаалагдахаар болжээ.
Үнэт цаасыг тус бүрийг нь 37200 төгрөгөөр 35 ширхэгийг худалдан авах захиалга, 42000 төгрөгөөр нэг ширхэгийг зарах захиалга брокер диллерийн компаниудад бүртгэгдсэн байна. Тус хувьцаа өнөөдөр 75 ширхэг арилжигджээ.
Мөн өнөөдрийн хамгийн их уналттай үнэт цаасны жагсаалтад “Хасу-мандал” 9.3 хувь, “Шивээ овоо” 8.9 хувь, “Махимпекс” 7.9 хувь, “Монгол савхи” 7.06 хувийн бууралттайгаар тус тус бүртгэгдсэн байна.
Ц.Элбэгсайхан