Өнөөдөр хөрөнгийн бирж дээр арилжигдсан үнэт цааснуудаас “Тээвэр ачлал”, “Хөвсгөл”, “Сор” компанийн хувьцаанууд хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтыг тэргүүлж байна. “Тээвэр ачлал” компанийн үнэт цаас 15 хувиар өсч 623 төгрөг 99 мөнгө, “Хөвсгөл” компанийнх 14.99 хувиар өсч 33 төгрөг 6 мөнгө болсон бол “Сор” үнэт цаас 14.98 хувиар өсч 1788 төгрөг болжээ.
Хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтын 4, 5 дугаарт “Түшиг уул” 3.57 хувь, “Хай Би Ойл” 2.94 хувийн өсөлттэйгөөр тус, тус бичигдсэн байна.