Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 26 компани үнэт цаасаа арилжжээ. Арилжигдсан үнэт цаасны тоо 41,519 байлаа. 86 хэлцэл хийгдэж нийт гүйлгээний үнийн дүн 37,249,289.34 төгрөг хүрсэн байна. Энэ өдөр А самбарт 17 компанийн нийт 38,429 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 34,406,316 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 9 компанийн нийт 3,090 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,842,973.34 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ажээ.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд хоёр дахь өдрөө бууралттай үр дүн үзүүллээ. Өөрөөр хэлбэл 26.17 төгрөгөөр буюу 0.16 хувиар буурсан байна. Ингэснээр индексийн дүн 16,446.70 төгрөг боллоо. Индексийн 52 долоо хоногийн хамгийн дээд дүн 17,754.02 төгрөг бол доод хэмжээ нь 13,188.46 төгрөг байгаа юм.