Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагаас тав дахь жилдээ уламжлал ёсоор “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгууж байна. Чуулган өчигдөр албан ёсоор эхэлж, өдөржин үргэлжилсэн. Харин өнөөдөр салбар хуралдаанууд хуралдаж хаалтаа хийнэ. Энэ удаагийн чуулганыг “Монголдоо бүтээе” уриан дор зохион байгуулж буй бөгөөд 800 гаруй төлөөлөгч 30 дэд сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Чуулганы үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд эдийн засагчид, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байна. Жил бүрийн эдийн засгийн чуулганы дараа оролцогчид тухайн сэдвээр зөвлөмж гаргадаг билээ.
Т.Энхэлээ