Өнөөдрийн хамгийн дэвхтэй арилжигдсан үнэт цаасны талаар мэдээлбэл “Ремикон” компанийн хувьцаа тоо, ширхэгийн хувьд хамгийн олон тоогоор арилжигджээ. Тус үнэт цаас нь 8757 ширхэг арилжигдаж 1,325,064 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн байна. Арилжигдсан тоо ширхэгийн хувьд хоёрдугаарт бичигдэж буй “Гермес центр”-ийн үнэт цаастай харьцуулахад найм дахин их тоо юм. Үнэт цаас нэг бүрийн үнэ нь 150 төгрөг байгаа нь өмнөх өдрийн ханшаас 4 төгрөгөөр буурсан дүн аж.
Харин өнөөдрийн хамгийн өндөр дүнтэй арилжаа “Гутал” компанийн үнэт цаас 2,322,600 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Үнэт цаас нь 210 ширхэг арилжигдсан бөгөөд нэг бүрийн үнэ нь 11060 төгрөг байна. Өмнөх өдрийн хаалтын дүнгээс 60 төгрөгөөр өссөн нь энэ ажээ.