Өнөөдөр хөрөнгийн зах дээр арилжигдсан үнэт цааснууд дотор “Булган гурил тэжээл” компанийн үнэт цаас хамгийн өндөр буюу 15 хувиар буурчээ. Тус үнэт цаасны нэг бүрийн ханш 6000 төгрөг байснаас өнөөдрийн арилжаагаар 900 төгрөгөөр буурч тус бүр нь 5100 төгрөг болжээ.
Энэ өдөр “Булган гурил тэжээл”-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга брокер диллерийн компаниудад ирээгүй байна. Харин тус бүрийг нь 5100 төгрөгөөр нийт 298 ширхэг үнэт цаасыг зарах захиалга бүртгэгдсэн байх юм. Өнөөдөр энэхүү үнэт цаас нэг ширхэг арилжигджээ.
Тус үнэт цаасны араас “Монголиа девелопмент” 11.24 хувь, “Багануур” 3.57 хувь, “Ремикон” 2.6 хувь, “Говь” 1.54 хувиар тус, тус буурч өнөөдрийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)