Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар сарын 24-ний арилжаагаар “Тээвэр ачлал” компанийн хувьцааны ханш өмнөх өдрийнхөөсөө 71 төгрөгөөр буюу 15 хувиар өсч хамгийн их өсөлттэй үнэт цаас боллоо. Үнэт цаасны нэг бүрийн үнэ 471 төгрөг 83 мөнгө байсан нь өнөөдөрийн арилжаагаар 542 төгрөг 60 мөнгө болж өөрчлөгджээ.
Тус үнэт цаас Б самбарт арилжигдсан бөгөөд 1867 ширхэгийг худалдан авах захиалга брокер диллерийн компаниудад ирсэн бөгөөд зарах захиалга бүртгэгдээгүй аж. Энэ өдөр 10 ширхэг арилжигдсан байна.
Мөн өнөөдөр “Арилжаа импекс” 14.95 хувь, “Гермес центр” 4.97 хувь, “Монгол савхи” 3.56 хувь, “Материалимпекс” 2.55 хувиар өсч их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бичигджээ.