Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 17 компани өөрийн үнэт цаасаа арилжаалсан байна. Нийт 11,708 ширхэг үнэт цаас арилжигдаж гүйлгээний үнийн дүн 10,533,750 төгрөг хүрсэн бөгөөд 37 хэлцэл хийгдсэн гэлээ. Энэ өдөр А самбарт 11 компанийн нийт 11,495 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,727,034 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин Б самбарт 6 компанийн нийт 213 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,806,716төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд шинэ долоо хоногийн эхний арилжааг бууралттай дуусгалаа. Индексийн өнөөдрийн дүн 16,472.87 төгрөг байна. Энэ нь өмнөх өдрийн хаалтаас 68.18 төгрөгөөр бую 0.41 хувиар буурсан дүн юм.