Монголбанк 1 долоо хоногтой 203 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 03-р сарын 24-ний байдлаар 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 937.9 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.