“Монголын эдийн засгийн чуулган 2014” яг одоо төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганыг “Монголдоо бүтээе” уриан дор зохион байгуулж буй бөгөөд 800 гаруй төлөөлөгч 30 дэд сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд эдийн засагчид, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаадын хөрөнгө оруулагчид эдийн засгийн чуулганд оролцож санаа, бодлоо хэлж байгаа юм. Хоёр хоног үргэлжлэх энэ удаагийн чуулганд Дэлхийн эдийн засгийн чуулганы удирдлагууд болон Киргиз зэрэг гадаадын орны төлөөлөгчид оролцож байгаа юм.
Одоогийн байдлаар салбар хуралдаанууд явагдаж байна.
Төрийн ордны их танхимд Монгол улсын онцлог, харьцангуй давуу тал сэдвээр хэлэлцүүлэг явагдаж байгаа бол А танхимд Эдийн засагжсан гадад бодлого, Б танхимд Эрүүл мэндийн салбарын засаглал, В танхимд Санхүүгийн засагжсан салбар, Г танхимд хүн өөрөө баялаг сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөж байна.
Эдийн засгийн форумын үеэр зарим оролцогчдын байр, суурийг сонслоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
- Чуулганаас гаргасан зорилгоо хэрэгжүүлдэг байх ёстой. Хэрэгжүүлсэн тохиолдолд үр дүнтэй болсон уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Мөн эргээд хариуцлага тооцдог байх ёстой. Өнөөдрийн Эдийн засгийн форумын бодлого бол Монгол улсын хөгжилд хувь нэмрээ үзүүлэх тодорхой бодлоготой байхад оршиж байна. Тогтвортой хөгжлийн бодлоготой байж Монгол ул хөгжинө. Энэ асуудлаар хэлэлцэж, хаана хаанаа ярилцаж байгаа нь давуу талтай.
Эдийн засгийн форум салбар хуралдаанаар үргэлжилж байна. Дашрамд дурдахад чуулганы хоёр дахь өдрийн үйл ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлнэ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)