Дэлхийд байгаль орчинд ээлтэй, нүүрсний нөөцөө дотооддоо ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, шингэрүүлсэн хийн түлш үйлдвэрлэж чадсан ихээхэн туршлагатай улс орон болох Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant нь тус улсын уул уурхайн яамны 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, мөн Уул уурхайн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Хүрэлбат, Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн Үйлдвэр технологийн хэлтсийн дарга Ц.Буянбат нарын хамт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, хэтийн зорилттой танилцлаа.
Тус нүүрсний уурхай нь Монгол улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг дангаараа үйлдвэрлэж байгаа “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж байгаа дотоодыннүүрсний 2 дахь том нийлүүлэгч бөгөөд 2014 онд төслийнхөө хүчин чадалд хүргэн 2 сая тонн нүүрс олборлон борлуулах зорилт тавин ажиллаж байна.
ӨАБНУ-ын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant тэрбээр өөрийн оронд амжилттай хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологийг хэрхэн нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатартай харилцан санал солилцож, энэхүү айлчлалын үр дүнд харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл байх болно хэмээн онцлон тэмдэглэлээ.