Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар нийт 49 компанийн үнэт цаас арилжигджээ. 304 хэлцэл хийгдэж 145,938 ширхэг үнэт цаасыг нийт 168,569,082.15 төгрөгөөр арилжсан байна. Топ-20 индекс өнгөрсөн долоо хоногт 1.12 хувиар буюу 186.68 төгрөгөөр өмнөх долоо хоногоосоо буурчээ. Тус индексийн сүүлийн дүн 16,541.05 төгрөг байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй үнэт цаас “Арилжаа импекс” байжээ. Тус үнэт цаас энэ хугацаанд 363.77 төгрөгөөс 481.07 төгрөг болж өөрчлөгдсөн нь 32.25 хувиар өссөн үзүүлэт юм. Түүнчлэн “Сэлэнгэ Дулаанхаан” болон “Хишиг уул” нар 15 хувь, “Блюскай секьюритиз” 14.96 хувь, “Хархорин” 14.95 хувиар тус тус өссөн байна.
Харин хамгийн их бууралттай үнэт цаас “Гутал” компанийн хувьцаа байлаа. Тус үнэт цаас энэ хугацаанд 12,600 төгрөгөөс 11,000 төгрөг болж буурчээ. Энэ нь 12.7 хувиар буурсанг илтгэж байгаа юм. Мөн “Ээрмэл” 10.45 хувь, “Нэхээсгүй эдлэл” 8.28 хувь, “Алмаас” 7.28 хувь, “Нако түлш” 6.79 хувиар буурч их бууралттай үнэт цаасны жагсаалтад бичигджээ.
Өнгөрөгч долоо хоногт хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа байв. Тус үнэт цаас 37,441 ширхэг арилжигдаж нийт үнийн дүн нь 21,775,220 төгрөг болсон аж.
Ц.Элбэгсайхан