Гадаад худалдааны өнгөрсөн сарын тайлан мэдээг Монголбанкнаас зарлалаа. Өнгөрсөн сарын эцэст гадаад худалдаа 1208.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувь буюу 108.8 сая амдоллараар буурчээ. Үүнд экспорт 88.5 сая ам.доллараар өсч, импорт 197.4 сая ам.доллараар багассан нь нөлөөлсөн байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүн нийт экспортын 92 хувийг бүрдүүлжээ. Харин нийт импортын 44 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн, 15 хувийг өргөн хэрэглээ, дөрвөн хувийг хүнсний бараа, үлдсэн хэсгийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлсэн байна. Импортын хэмжээ буурахад үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан нь нөлөөлсөн аж. Бүр тодруулбал, нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувь буюу 159 сая “ногоон”-оор багасчээ.