Монголын хөдөө аж ахуйн биржийн 43 дахь долоо хоногийн арилжаа өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Өнгөрсөн долоо хоногт хоёр төрлийн арилжаа хийгдсэн байна. Эхний арилжаа цагаан өнгийн угаасан хонины үргэлж ноос байсан бол хоёр дахь арилжаа нь ямааны цайвар болон бараан өнгийн завод ноос байжээ.
Эдгээр арилжаагаар нийт 1,087,950,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хонины үргэлж ноос тус бүрийг нь 220,000 төгрөгийн үнэтэйгээр 960 богцыг заржээ. Ингэснээр тус арилжааны гүйлгээний үнийн дүн 211,200,000 төгрөг хүрсэн байна. Нэг богц нь 100 кг байна.
Харин ямааны завод ноосны хувьд цайвар өнгийн ноос тус бүрийг нь 170,000 төгрөгийн үнэтэйгээр 3675 богцыг арилжжээ. Энэ арилжааны үнийн дүн 624,750,000 төгрөг болов. Бараан өнгийн ноос тус бүрийг нь 160,000 төгрөгийн үнэтэйгээр 1575 богцыг заржээ. Арилжааны үнийн дүн 252,000,000 төгрөг болжээ. Ямааны завод ноосны нэг богц нь 10 кг ажээ.
Ц.Элбэгсайхан