Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагаас тав дахь жилдээ уламжлал ёсоор “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Чуулган энэ сарын 24, 25 буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр Төрийн ордонд болох юм. Энэ удаагийн чуулганыг “Монголдоо бүтээе” уриан дор зохион байгуулж буй бөгөөд 800 гаруй төлөөлөгч 30 дэд сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлнэ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд эдийн засагчид, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаадын хөрөнгө оруулагчид эдийн засгийн чуулганд оролцоно. Жил бүрийн эдийн засгийн чуулганы дараа оролцогчид тухайн сэдвээр зөвлөмж гаргадаг билээ.
Т.Хулан