“Монгол савхи” компанийн үнэт цаас өнөөдрийн арилжаагаар 8.91 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт байлаа. Тус хувьцааны ханш өнөөдөр 953.98 төгрөгөөс 1039 төгрөг болж өсчээ. Хувьцааны нээлтийн ханш 1050 төгрөг байсан юм. Хувьцааны дээд ханш 1050 төгрөг байсан бол доод ханш 1000 төгрөг байжээ.
Брокер диллерийн газруудад тус хувьцааг тус бүрийг нь 960 төгрөгөөр 120 ширхэгийг авах захиалга, тус бүрийг нь 1050 төгрөгөөр 300 ширхэгийг зарах захиалга бүртгэгджээ. Хувьцаа өнөөдөр А самбарт арилжигдсан юм.
Тус үнэт цааснаас гадна “Махимпекс” 5 хувь, “УБ-БҮК” 2.5 хувь, “Увс чацаргана” 1.04 хувийн өсөлттэйгээр их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бичигджээ.