Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 15 компанийн 53,619 ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Өнөөдөр 38 хэлцэл хийгдэж нийт гүйлгээний үнийн дүн 92,502,280 төгрөг болжээ. Энэ өдөр А самбарт 10 компанийн нийт 40,495 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 48,787,210 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 5 компанийн нийт 161 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,233,470 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд 0.36 хувийн бууралттай байжээ. Энэ нь тус индекс 59.96 төгрөгөөр буурсанг илтгэж байгаа бөгөөд ингэснээр индексийн дүн 16,541.05 төгрөг болж байгаа юм.