Инфляцийн өсөлт өнгөрсөн хоёрдугаар сард 2.7 хувь хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл инфляци ийнхүү өсөхөд юу хамгийн нөлөөлсөн, ямар төрлийн бараанд инфляци хамгийн их явагддаг зэрэг мэдээллийг багтаасан инфляцийн задаргаа гарчээ.
Хоёрдугаар сард нийт үнийн өсөлтийн 77.9 хувийг хүнсний бараа, ус ундааны үнэнд гарсан өөрчлөлт эзлэж байна. Үүнийг оны эхнээс тооцож үзвэл 69.3 хувиар үнэ нь нэмэгдсэн байна. Энэ нь дангаараа ифляцийг сарын турш 0.8 хувь, оны эхнээс 1.9 хувиар өсгөсөн болохыг харуулж байна.
Харин бусад бараа бүтээгдэхүүний хувьд Согтууруулах ундаа, тамхи 1.8 хувь, оны эхнээс 1.1 хувь өсчээ. Хувцас бөс бараа, гутал 7.3 хувь, оны эхнээс 5.3 хувь өссөн байна. Энэ нь ифляцийг 0.1 хувиар өсгөсөн байгаа юм. Гэр ахуйн тавилга, бараа 2.1 хувь, оны эхнээс 1.1 хувь. Тээвэр 8.8 хувь, оны эхнээс 20.4 хувь. Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.1 хувь, оны эхнээс 0.8 хувиар өссөн байна. Бусад нэр төрлийн барааны ханш өөрчлөгдөөгүй бөгөөд үнэ буурсан нэр төрлийн бараа байгаагүй ажээ.