Өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхий сайд барилгын ажлыг нь зогсоон царцаасан 243 обьектийн дотор долоон барилга, байгууламжийн ажил бүрэн дууссан байжээ. Энэ нь шалгалтаар илэрсэн бөгөөд тэд төсвийн мөнгөнд хэдэн тэрбум төгрөг илүү тусгуулах гэсэн зорилготой байсан гэж Ерөнхий сайд ярьсан байна. Энэ мөнгийг хасвал царцаасан зарим барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болно гэлээ.
Шалгалтын үр дүн хараахан эцэслээгүй байгаа бөгөөд одоогоор сангийн яаманд 130 орчим тэрбум төгрөг бэлэн байгаа гэнэ. Тиймээс төсөвт тодотгол хийх шаардлагагүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой гэж ерөнхий сайд ярьжээ. Хуульд зааснаар энэ сард багтаан төсвийн тодотголыг хийх ёстой юм.