Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс” компани 510 мянган ам.долларын санхүүжилт босгохоо мэдээлжээ. Тус компани 255 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг 0.2 центээр үнэлж, хувьцаа эзэмшигчдэдээ хаалттай байдлаар зарахаар болсон байна. ТУЗ-ийн дарга Hugh Warner 200 мянган долларын үнэ бүхий хувьцаа захиалжээ.
“Модун Ресурс” компани эрчим хүчний нүүрсний “Нүүрст” төсөл хэрэгжүүлдэг. Энэхүү төсөл ЖОРК стандартаар 489 сая тонн нөөцтэй гэж тогтоогджээ. Түүнчлэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Невера Ресурс” компани коксжих нүүрсний “Улаантолгой” төсөл дээр өрөмдлөг эхлүүлэхээр болсноо мэдээлсэн байна.