Монголбанк өнөөдөр Засгийн газрын бондын ээлжит бус арилжааг зохион байгууллаа. Ээлжит бус арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3 жилийн хугацаатай 50.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг арилжихаар нийтэд мэдээлсэн байжээ. Харин банкуудаас нийт 45 тэрбум төгрөгийн санал ирсэн тул Монголбанк ирсэн бүх саналыг биелүүлж 45 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг 13.62 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.
Бондын биелсэн саналын хамгийн өндөр хүү 14.5 хувь байсан бол хамгийн бага хүү 13 хувь байжээ. Бондын купон 13.625 хувь бөгөөд хагас жил тутамд төлөх ажээ.