Өнөөдөр хөрөнгийн зах дээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасны талаар мэдээлбэл тоо ширхэгийн хувьд авч үзвэл “Монинжбар” компанийн хувьцаа хамгийн олон тоогоор арилжигдсан байна. Тус үнэт цаас өнөөдөр 2000 ширхэг арилжигдаж 580,000 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Хувьцааны ханшид өөрчлөлт ороогүй байна.
Харин арилжааны үнийн дүнгээр авч үзвэл өнөөдрийн хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийгдсэн арилжаа “УБ-БҮК” компанийн үнэт цаасных байлаа. Энэхүү үнэт цаас өнөөдөр 370 ширхэг арилжигдаж 14,800,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус компанийн үнэт цаасын ханш 10.13 хувиар өссөн билээ.