“Махимпекс” компанийн хувьцааны ханш өнөөдөр хамгийн их бууралттай байлаа. Тус үнэт цаас өчигдрийн арилжаагаар хамгийн их буюу 6.35 хувиар өсөөд байсан билээ. Үүний үр дүнд тус хувьцааны нэг бүрийн үнэ 3199 төгрөг болоод байсан юм. Харин өнөөдөр эсрэгээрээ 6.22 хувиар буурсан байна. Ингэснээр тус үнэт цаасны ханш 3000 төгрөг болж буураад байна.
Брокер диллерийн компаниудад ирсэн захиалгаар тус хувьцааг өнөөдөр нэг бүрийг нь 3000 төгрөгөөр 552 ширхэгийг худалдан авах, нэг бүрийг нь 3150 төгрөгөөр 10 ширхэгийг зарах захиалга бүртгэгджээ. Тус үнэт цаас өнөөдөр 32 ширхэг арилжигдсан байна.
Тус үнэт цаасны дараагаар “Монгол савхи” 4.23 хувь, “Шарын гол” 2.87 хувь, “Нако түлш” 2.17 хувь, Тавантолгой 0.09 хувиар буурч их бууралттай үнэт цаасны жагсаалтад бичигджээ.