Сингапур Улсад энэ сарын 18-19-нд 10 дахь удаагаа амжилттай зохиогдсон “Asia Mining Congress-2013”чуулга уулзалтад Ази, Австрали, Хойд Америк, Африк, Латин Америк, Канад зэрэг 30 гаруй орны уул уурхайн салбарын төсөл хэрэгжүүлэгч, уул уурхайн компаниуд, 50 орчим спонсор компани, төрийн болон хувийн хэвшлийн 420 гаруй төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцлоо.
Тэрбээр илтгэлдээ “Оюу Толгой ордыг нээсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан бөгөөд дэлхийн уул уурхайн салбарынхан Монгол Улсад анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ийм том уурхайг болон түүний дэд бүтцийг байгуулах ажил бидний хувьд асар том сорилт байв. Өнөөдөр бид ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтыг амжилттай дуусгалаа. Оюу Толгой одоо 7,500 ажиллагсадтай томоохон компани болсон бөгөөд бид хүдэр олборлож, зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулж байна. Оюу Толгойд өнөөдөр амжилттай ажиллах бүх боломж бүрдсэн бөгөөд үүнд Монгол Улсын Засгийн газрын хүчтэй дэмжлэг, “Рио Тинто” компанийн дэлхийн түвшний менежментийн стандарт, туршлага чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү мега төсөл нь Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл дээр тулгуурлан хэрэгжиж байна” хэмээн онцоллоо.
Илтгэлийн дараа чуулганд оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тус чуулга уулзалтад хүндэт зочноор Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа урилгаар оролцлоо.