Өчигдрийн арилжаагаар ханш нь хамгийн их буураад байсан “УБ-БҮК” компанийн үнэт цаас өнөөдөр эсрэгээрээ сайн үр дүн үзүүлж хамгийн их өсөлттэй үнэт цаас боллоо. Өчигдөр тус үнэт цаас 6.87 хувиар буурсан юм. Харин өнөөдрийн арилжаагаар нэгж хувьцааны ханш 10.13 хувиар буюу 3680 төгрөгөөр өссөн байна. Ингэснээр тус үнэт цаасны нэг бүрийн үнэ 40000 төгрөг болж байгаа аж.
Өнөөдөр тус компанийн хувьцааг тус бүрийг нь 36340 төгрөгөөр 15 ширхэгийг худалдан авах захиалга, тус бүрийг нь 41000 төгрөгөөр 115 ширхэгийг зарах захиалга брокер, диллерийн компаниудад иржээ. Харин арилжаа нээгдсэнээр нийт 370 ширхэг арилжигдсан байна.
Тус компанийн дараагаар “Адуун чулуун” 4.55 хувь, “Монголын цахилгаан холбоо” 2.9 хувь, “Женко тур бюро”1 хувь, “АПУ” 0.85 хувиар тус тус буурч их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бүртгэгджээ.