Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 20 компани өөрийн үнэт цаасаа арилжив. 56 хэлцэл хийгдэж 7470 ширхэг үнэт цаас арилжигдан, гүйлгээний нийт үнийн дүн 24,198,328 төгрөг хүрчээ. Энэ өдөр А самбарт 14 компанийн нийт 6,435 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 19,242,242 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 6 компанийн нийт 1,035 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 4,956,086 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индексийн хувьд өнөөдөр дорвитой өөрчлөгдөөгүй ч өнгө нь “ногоон” байна. Тус индекс 0.07 хувь буюу 12.36 хувиар өсчээ. Ингэснээр тус индексийн дүн 16,601.01 төгрөг болж байна.