Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар Монголын сүүний нэгдсэн холбоо хамтран “Орчин цагийн фермийн хөгжил ба амьд сүү брэнд” уриатай зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байгаа. Зөвлөгөөнд албаны болон, сүү бэлтгэн нийлүүлэгчид, малчид оролцож, санал бодлоо хэлж байгаа юм.
Өнөөгийн байдлаар төвлөрсөн суурин газрын сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээний дөнгөж 20 орчим хувийг дотоодод бэлтгэсэн шингэн сүүгээр хангаж байгаа ажээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд малчдын сүүний үйлдвэрт тушаах сүүний үнийг тогтворжуулах хэрэгтэйгээс гадна төр засаг, орон нутгийн захиргаа нийлэн саалийн фермийг хөгжүүлэх шаардлагатайг хурлын үеэр оролцогчид онцолсон юм. Саалийн фермд тэжээл тариалах, үнээ бэлчээх газрын асуудлыг цогцолбороор шийдвэрлэснээр сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хуурай сүүний импортыг халах бүрэн боломжтой ажээ.
Харин фермерүүд, малчдын зүгээс удаан яригдаж байгаа мах, сүүнд мөн урамшуулал олгодог болох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.