Тус аймгийн “Алтайн ойл” компанийн шатахуун түгээх цэгүүд шатахууны үнээ хямдруулсан нь бусад компанийн борлуулалтын үнээс 100 төгрөгөөр хямд байна. Тус компанийн удирдлага 20 жилийнхээ ойгоор нутгийнхандаа хямд үнэтэй шатахуунаар бэлэг барьж, цаашид үнээ өсгөхгүй, хямд, чанартай бензинээр үйлчлүүлэгчдээ хангах зорилго тавьжээ. Ингэснээр ховдчууд 100 л шатахуун тутмаас 10 мянган төгрөг хэмнэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)