Монголбанкнаас өнөөдөр зохион байгуулсан ээлжит Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 50.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн байжээ. Харин банкуудаас нийт 85.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ. Тиймд өмнө зарласан ёсоор 50.0 тэрбум төгрөгийн саналыг биелүүлж мөн хэмжээний Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 10.65 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна.
Биелэсэн саналуудаас хамгийн өндөр хүүтэй нь 10,99 хувь байсан бол хамгийн бага хүүтэй нь 10.28 хувь байжээ.