УБ-БҮК компанийн үнэт цаас өнөөдөр хийгдсэн арилжаагаар ханшийн хамгийн их бууралттай гарчээ. Өмнөх өдрийн арилжаагаар 39000 төгрөгөөг хаагдсан тус үнэт цаас өнөөдөр 36320 төгрөг болж буурсан байна. Энэ нь тус хувьцаа 2680 төгрөгөгөөр буюу 6.87 хувиар буурсанг илтгэж байгаа юм. Энэ үнэт цаас А самбарт арилжигдсан билээ.
Энэ өдөр тус хувьцааг тус бүрийг нь 36340 төгрөгөөр худалдан авах 15 захиалга, 42000 төгрөгөөр зарах нэг захиалга брокер диллерийн компаниудад ирсэн бөгөөд нийт 100 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.
Өнөөдрийн их бууралттай үнэт цаасны жагсаалтад мөн “Увс чацаргана” 4.16 хувь, “Шарын гол” 1.76 хувь, “Улсын их дэлгүүр” 1.65 хувь, “Женко тур бюро” 0.99 хувийн бууралттайгаар тус тус бичигджээ.