Хөрөнгийн зах дээр арилжигдсан үнэт цааснууд дотроос өнөөдөр хамгийн их өсөлттэй байсан нь “Махимпекс” компанийн хувьцаа байлаа. Б самбар арилжигдсан тус хувьцаа өнөөдөр 6.35 хувиар өссөн бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 191 төгрөгөөр өссөн байна. “Махимпекс” компанийн хувьцаа нь өмнөх арилжааны хаалтын дүн нь 3008 төгрөг байсан бол өнөөдрийн арилжаагаар 3199 төгрөг болсон ажээ.
Энэ өдөр тус хувьцааг тус бүрийг нь 3000 төгрөгөөр худалдан авах 32 захиалга ирсэн бөгөөд, зарахаар 99 захиалга брокер диллерийн компаниудад иржээ. Үүнээс нэг ширхэгийг арилжсан байна.
Мөн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад “Ган хийц” 2.94 хувь, “Монголын цахилгаан холбоо” 2.92 хувь, “АПУ” 2.6 хувь, “Монгол савхи” 1.64 хувиар тус, тус өс бичигджээ.