Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 18 компани өөрийн үнэт цаасаа арилжжээ. Өнөөдөр 63 хэлцэл хийгдсэн бөгөөд 21,502 ширхэг үнэт цаас арилжигдан 14,153,589 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгджээ. Энэ өдөр А самбарт 14 компанийн нийт 20,029 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 13,231,396 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 4 компанийн нийт 1,473 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 922,193 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.
Топ-20 индекст гарсан өөрчлөлтийн тухайд өнөөдөр 0.78 хувийн өсөлттэй байжээ. Тус индекс 129.94 төгрөгөөр өсч 16,588.65 төгрөг болов.