
Боловсрол, шинжлэх ухааны яам бага дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд улсын сургуулиудад байгалийн ухааны дэлхийн жишигт нийцсэн лабораториудыг нийлүүлж байна. Одоогоор эхний ээлжийн 100 сургуулийн хими, физикийн ангийн төхөөрөмжүүд бэлэн болсон ба өнөөдөр БШУ-ны сайд 45, 23-р сургуулиудад хүлээлгэн өглөө. Дунд сургуулийн хими, физикийн ангиудыг ингэж лаборатори болгон хөгжүүлсэнээр хүүхдүүд тухайн хичээлээ ойлгож, мэдсэн сурсанаа амьдралд хэрэгжүүлж хэвшихэд чухал нөлөө үзүүлэх юм. Эдгээр төхөөрөмжүүдийг ашигласнаар олон жил онолын түвшний хичээл орж, самбар дүүрэн тоо бодуулдаг байсан үе ард хоцорч байгааг багш нар баяртайгаар хэлж байв.