
Нийгмийн ирээдүй болсон өсвөр үеийнхэнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх асуудал орхигдож байгааг холбогдох, мэргэжилтэн, албан тушаалтнууд онцоллоо. Хэдийгээр энэ нь шинэ асуудал биш боловч бодлого, зохицуулалтын хувьд ахиц гаргах шаардлагатай байна. Өсвөр үеийнхний 70 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэсэн тоо байдаг. Мөн 80 гаруй хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй орчинд амьдарч байгаа нь тэдний өмнө тулгарч байгаа, шийдвэрлэвэл зохих асуудал болж байна. Үүнээс гадна өсвөр үеийнхний сэтгэлгээ цаг үеэ даган өөрчлөгдөж, зан төлөв нь доголдож байгаа судлаачид хэлдэг. Гэхдээ энэ бүхний буруутан нь зөвхөн эцэг эх, сурган хүмүүжүүлэгч гэдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Үүнд хүүхдүүдийн чөлөөт цагаа соёлтой боловсон өнгөрүүлэх орчин байхгүй, нөгөө талаас хүүхдийн сонирхолыг хөгжүүлэх асуудал дутагдаж байгаатай холбоотой. Өнөөг хүртэл хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг бий болгох тал дээр дорвитой ажил хийгдээгүй байгаа юм.