
ОХУ-ын Красноярск хотноо болсон ЗХУ-ын алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит “Golden Free” олон улсын тэмцээний 75 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ. Гавьяат тамирчин О.Бурмаа энэ олон улсын тэмцээнээс өмнө нь 2008, 2012-2013 онуудад гурван мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн манай бөхчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Орхон 55 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаанд Оросын бөх И.Ологоновад хожигджээ. 63 кг-ын жинд барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин А.Батцэцэг Оросын бөх Ю.Процевичид цэвэр ялагдаж медальгүй хоцорчээ.
Сэтгэгдэл (1)