
1936 оны Берлиний олимпийн аварга Америкийн домогт тамирчин Жесси Оуэнсийн алтан медаль дуудлага худалдаагаар 1,4 сая доллараар зарагджээ. Жесси олимпийн наадмын уртын харайлтын 100, 200 метрийн төрлийн аварга болж байсан гэдэг. Түүний медалийг бэлэвсэн эхнэр нь өмчилж байгаад алдрыг нь хүндэтгэх баримтат кино хийхийн тулд зарах шийдвэр гаргажээ. Медалийг Рон Баркел худалдан авсан байна. Тэрээр өмнө нь Нобелийн утга зохиолын шагналт Уилльям Фаулкнигийн медалийг худалдан авч байсан юм.