Өнгөрсөн оны аравдугаар сарын 21-ний өдөр Гоёо компани “Сочи 2014” өвлийн олимпийн XXII наадамд Монголын баг тамирчид, албаны хүмүүсийн өмсөх хувцасны загварыг МҮОХ-нд танилцуулжээ. Тус компани МҮОХ-той хамтарч ажиллах түншлэлийн гэрээг байгуулж, Монголын баг тамирчдын өвөл, зуны олимпийн наадамд өмсөх ёслолын хувцасыг хангах үүрэг хүлээсэн юм. Энэ ажлын хүрээнд Итали улсаас загвар зохион бүтээгч Стефано Угетти уригдан ирж ажиллахдаа олимп болох хоёрдугаар сар нь цаг агаарын хувьд хүйтэн байх тул тамирчдын хувцсыг дулаан ноолуураар хийхээр болсон байна. Энэ удаагийн олимпод оролцох тамирчдын хувцсыг Монголынхоо шилмэл бүтээгдэхүүн ноолууран материал ашиглаж, монгол орныхоо онцлог шинж чанарыг сонгодог итали дизайнтай хослуулан урласан гэнэ.




Сэтгэгдэл (4)