
Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон нэр бүхий 24 гишүүн УИХ-д өргөн бариад байсан юм. Харамсалтай нь тулгамдаад буй өөр олон асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн УИХ хурал өршөөлийн тухай хуулийг хэлэлцэхгүй явсаар байна. Тус хуулийг батлахыг хүссэн хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн пүрэв гарагт Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн. “Монгол үндэстний хүсэлд нэгдэх” хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалыг энэ сарын 23-нд дахин хийхээр болжээ. Жагсаал зохион байгуулагчдын хэлснээр уг хуулийг хүлээсэн иргэдийн тоо 80 гаруй мянгад хүрсэн гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)