
Өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр байсан билээ. Иргэн, албан байгууллага гээд бүгд л өөрсдийн ойр орчноо цэвэрлэж харагдсан. Тэгвэл тус арга хэмжээнд ихээхэн идэвхи чармайлт гаргасан өөр нэг хүн бол УИХ –ын гишүүн О.Баасанхүү гэнэ. Тэрээр эхнэрийнхээ хамтаар өөрийн амьдардаг байрныхаа орцыг цэвэрлэж тус арга хэмжээнд гар бие оролцжээ. Гишүүн маань энэ тухайгаа “Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр. Эхнэртэйгээ хамт орцоо цэвэрлэлээ.” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Их хурлын гишүүн, төрийн түшээ хүн орц цэвэрлээд явж байна гэдэг туйлын магтууштай хэрэг юм.
24tsag.mn