
Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын зургаан гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, Ё.Отгонбаяр Ж.Батсуур, Д.Хаянхярваа, С.Дэмбэрэл нарын дөрвөн гишүүнийг шалгаж байгааг олон нийт мэдэж байгаа. Харин энэ хүмүүсээс гадна хоёр гишүүнийг шалгаж байгааг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд хэлсэн юм. Гэхдээ яг хэнийг, ямар учраас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэснийг тэрбээр нууцалсан юм. Чухам яагаад нууцалж байгаагаа "мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийг мэдээлэхгүй" гэдгээр хаацайлж орхисон.
Улмаар гадаадруу явсан гэдгээр заримынх нь хэргийг түдгэлзүүлсэн байдалтай хүртэл байсаар хэрэгсэхгүй болчихдог. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэж байсаар багагүй хугацааг үддэг. Тэгвэл энэ талаар Д.Дорлигжав прокурор "Миний мэдэж байгаагаар төрийн өндөр албан тушаалтай тав, зургаан хүний хэрэг зогсчихсон байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)