
Мөн тэмцээний хаалтын ажиллагаан дээр тус тэмцээнээс шалгарсан шилдэг тоглогчдоос Монгол улсын өсвөрийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг байгуулан тоглогчдыг зарласан юм.
Тэмцээнд хот, хөдөөгийн шилдэг эмэгтэй 12, эрэгтэй 24 баг өрсөлдсөн сонирхолтой тэмцээн болж өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдийн ангилалд:
Хүрэл медалийг Батсүрэн Дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг
Мөнгөн медалийг Ганхуяг дасгалжуулагчтай Дорноговь Золбоо баг
Алтан медалийг Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг хүртсэн юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн шилдэг гарааны тоглогчдоор:
Холбон тоглогч байрлалд:Халиун /Дорноговь/
Хамгаалан тоглогч:Цэрэнлхам /Баянхонгор/
Довтлон тоглогч: Одонтуяа /Дорноговь/
Хүчний довтлогч: Хүслэн /Дархан/
Төвийн тоглогч: Эрдэнэмаа /Баянхонгор/
Шилдгийн шилдэг тоглогчоор Дархан багийн Ундрах шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
Хүрэл медаль: Ганзориг дасгалжуулагчтай ШУТАС баг
Мөнгөн медалийг Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-Уул баг
Алтан медалийг Лхагваа дасгалжуулагчтай TLG13 баг
Тэмцээний шилдэг гарааны 5-н тоглогчоор:
Холбон тоглогч: Булган /TLG13/
Хамгаалагч: Дөлгөөн /TLG13/
Довтлогч: Эрдэнэбаяр /ШУТАС/
Хүчний довтлогч: Мөнхцог /Дархан-Уул/
Төвий тоглогч: Төгсбилгүүн /Дархан-Уул/
2014 оны өсвөрийн УАШТ-ний Шилдгийн шилдэг тоглогчоор TLG13 багийн тоглогч Ананд тодорсон.