Дэлхийн хачирхалтай тоглоомын 10 талбайг сонирхуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд тоглоомын талбайгаараа дамжуулан хүүхдүүдийн сэтгэн бодох ухаан, оюун санаад нөлөөлөхийг оролддог байна.
Дэлхийн хачирхалтай тоглоомын 10 талбайг сонирхуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд тоглоомын талбайгаараа дамжуулан хүүхдүүдийн сэтгэн бодох ухаан, оюун санаад нөлөөлөхийг оролддог байна.
Забиль “технологийн” хүрээлэн / Дубай/
Ийн нэрлэдэг боловч хүүхэд багачуудын хамгийн ихээр зорих дуртай эл цогцолбор газар Арабын Нэгдсэн Эмират улсад байдаг билээ. “Технологи” нь энд байдаг хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх, шинжлэх ухаан танин мэдэхүйн тоглоомын нэр юм байна.
Брамлеби /Дани/
Копенгаген хотод байдаг хүүхдийн тоглоомын энэхүү талбайг архитектур, дизайны “Монструм” компани засаж тохижуулжээ. Тоглоомын талбайг сэргээн засварласан тус компанид “Europa Nostra” шагналыг 1997 онд олгосон бөгөөд энэ нь соёлын дурсгалт газрыг тохижуулан хамгаалж байгаа үлгэр жишээ байгууллагуудад талархал илэрхийлж, урам өгдөг Европын Холбооны нэр хүндтэй шагнал юм байна.
“Water Playground” /Польш/
Польшийн Гостиниа голын эрэг орчимд байгуулсан эл талбайг 2012 онд ашиглалтад өгсөн бөгөөд харагдах хэлбэр байдлаараа бусдаас ялгарахын зэрэгцээ LED гэрлэн чимэглэл бүхий усан оргилуураар хөгжилдөн наадах боломжтой юм. Та бидний бяцхан хүүхдүүдэд ус агаар гэдэг хамгаас хэрэгтэй эрдсүүд билээ.
“Woods of Net” / Япон /
“Woods of Net” / Япон /
Энэ бол Японы Хаконэд байдаг талбай бөгөөд уран бүтээлч Тошико Хоруичи МакАдам загварчлан урлажээ. Тэрээр хүүхдүүдийг чөлөөтэй наадаж тоглох бүхий л таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн ба энэхүү цогцолборыг 2009 онд нээжээ. Модыг торлож байгуулсан тоглоомын энэ ертөнцөд хүүхдүүд цэвэр агаарт хөгжилдөн нааддаг байна.
“Imagination Playground” / АНУ /
Төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий хөх өнгийн блокуудаар өөрийн хүссэн бүхнийг бүтээж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой энэ газрын байгалийн сайханд IQ-гаа хөгжүүлэн алжаалаа тайлах нь хамгаас шилдэг амралт болж өгдөн байна.
Гулливерийн цэцэрлэгт хүрээлэн / Испани /
Гулливерийн цэцэрлэгт хүрээлэн / Испани /
Хүүхэд багачуудын оюун мэдлэгт хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ хөгжилдөн наадах боломжийг бий болгосон Гулливерийн цэцэрлэгт хүрээлэн нь Испаний Валенсиа хотод байдаг ажээ. Анх 1726 онд хэвлэгдэж байсан зохиолын гол баатар Гулливерт тохиолдох олон сонирхолтой адал явдлыг энд ирсэн бяцхан хүүхдүүд ихэд сонирхдог бөгөөд өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлдэг байна.
“Landal Miggelenberg Park” / Недерланд
Үзэсгэлэнт ой мод, ургамал цэцэгс болон гол горхиор хүрээлэгдсэн энэ газарт аялал жуулчлал эрчимтэй хөгжжээ. Гэр бүлийн гишүүн тус бурт зориулсан амарч хөгжилдөх тааламжтай орчныг бүрдүүлсэн энэ газар Недерландын Хондерлү тосгонд байдаг гэнэ. Үлгэр домгийн мэт үзэмж төгөлдөр тоглоомын энэхүү талбайд наадах өхөөрдөм үрс сэтгэл хангалуун буцдаг ажээ.
Блакслэнд эргийн цэцэрлэгт хүрээлэн / Австрали /
Блакслэнд эргийн цэцэрлэгт хүрээлэн / Австрали /
Сиднейн Парамата голын эрэг дагуу орших тоглоомын энэхүү талбайг Сидней хотдоо хамгийн том бас хамгийн шилдэг газраар нэрлэдэг. Хэдэн арван жилийн турш тариалангийн талбайн зориулалтаар ашиглаж байсан энэ газрыг тохижуулж амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай сайхан орчныг бий болгожээ. Хүрээлэнг 2012.06 сард нээсэн байна.
Ниши Рокуго хүрээлэн / Япон /
Ниши Рокуго хүрээлэн / Япон /
Хэрэглээнээс гарч хуучирсан дугуйны хаймерийг дахин боловсруулж хүүхдийн тоглоомын талбай болгосон энэ хүрээлэнг дэлхий дээрх өвөрмөц байгууламжуудын нэгээр нэрлэдэг бөгөөд энд 3000 гаруй хуучин хаймераар хийсэн төрөл бүрийн тоглоом байдаг ажээ.
Клемайжонтри хүрээлэн / АНУ
Виржиниагийн Фэйефакс хотод байдаг энэхүү хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай нь багачуудын сонирхлыг татахуйц өнгөлөг басхүү үзэсгэлэнтэй ертөнцийг бий болгосон бөгөөд тахир дутуу тэргэнцэртэй хүүхдүүд ч гэсэн эндэхийг зорьж хөгжилдөн наадах боломжтой гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Асар уудам талбайг хамран орших хүрээлэнд хүүхэд бүр хүссэн сонирхлоороо наадахаас гадна харилцан нийгэмшиж, харилцах чадварт суралцдаг байна.